Нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026.10.11
Кодчин бол Монгол хэл дээрх програмчлалын сургууль. Энэ хуудсанд бид таны ямар мэдээллийг, юунд зориулж, хаана хадгалдаг, мөн та түүнийгээ хэрхэн устгуулж болохыг энгийнээр тайлбарлав.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Google эсвэл Facebook-ээс: таны нэр, имэйл хаяг, профайл зураг, тухайн үйлчилгээн дэх таны дугаар (ID). Facebook бүртгэл тань имэйлгүй бол бид зөвхөн дотоод хэрэглээний орлуулагч хаяг үүсгэдэг. Бид таны найзууд, нийтлэл, зураг зэрэг өөр юуг ч авдаггүй, таны нэрийн өмнөөс юу ч нийтэлдэггүй.
- Суралцах явц: үзсэн, дуусгасан хичээл, дасгалын хариу, XP, цуврал өдрүүд, сургалтын зам болон гэрчилгээ.
- Таны бичсэн код: дасгал, төсөл дээр бичсэн код. Түүнийг шалгах, явцыг тань хадгалахад ашиглана. Хадгалагдаагүй ноорог таны хөтчийн дотоод санах ойд (localStorage) түр хадгалагдаж, гарахад устдаг.
- Төлбөрийн мэдээлэл: нэхэмжлэхийн дугаар, дүн, огноо, төлөв, эрхийн хугацаа. Төлбөрийг qPay QR-ээр, Moneta төлбөрийн үйлчилгээгээр дамжуулан хийдэг. Бид таны карт, банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч харахгүй, хадгалахгүй.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн сесс бүрийн IP хаяг болон хөтчийн төрөл (аюулгүй байдлын зорилгоор).
Юунд ашигладаг вэ
- Таныг нэвтрүүлж, явцыг тань хадгалах.
- Дасгалыг шалгаж, XP, түвшин, гэрчилгээ олгох.
- Төлбөрийг баталгаажуулж, эрхийг тань нээх.
- Үйлчилгээг хамгаалах (хэт олон оролдлого, луйврыг хязгаарлах) болон сайжруулах.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй.
Олон нийтэд харагдах зүйлс
Курс дуусгахад гарах бүтээлийн хуудас болон сургалтын замын гэрчилгээг холбоосоор нь хэн ч нээж болох бөгөөд тэнд таны нэр харагдана. Нэрээ та профайл хэсгээс засаж болно.
Хаана хадгалдаг вэ
Мэдээлэл Кодчины өөрийн удирддаг сервер дээрх өгөгдлийн санд хадгалагдана. Сайттай хийх бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
Күүки
Бид зөвхөн нэвтрэлтийн сессийн күүки ашигладаг: энэ нь таныг нэвтэрсэн хэвээр байлгахад хэрэгтэй. Зар сурталчилгааны болон гуравдагч талын хянах күүки ашигладаггүй.
Бусдад дамжуулах
Бид таны мэдээллийг худалдахгүй, бусадтай хуваалцахгүй. Цорын ганц үл хамаарах зүйл бол төлбөр: төлбөрийн дүн, нэхэмжлэхийн дугаарыг qPay, Moneta-д дамжуулдаг. Хуулийн дагуу эрх бүхий байгууллага албан ёсоор шаардсан тохиолдолд л өөр этгээдэд өгнө.
Хадгалах хугацаа
Таны бүртгэл байгаа хугацаанд мэдээллийг хадгална. Бүртгэлээ устгуулахад нэр, имэйл, зураг, явц, код зэргийг устгана. Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль ёсны шаардлагын дагуу шаардлагатай хугацаанд хадгалж болно.
Таны эрх
- Өөрийн тухай бидэнд байгаа мэдээллийг харах, хуулбар авах.
- Нэрээ засах (профайл хэсгээс).
- Бүртгэл, мэдээллээ бүрэн устгуулах: Мэдээллээ устгуулах хуудсыг үзнэ үү.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү. Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлнэ.