Аюулгүй байх5/5-р хичээл: Кодчинд бүртгүүлэхГарах

Та энэ хүртэл Кодчинд бүртгэлгүйгээр суралцлаа. Таны ахиц зөвхөн энэ утас эсвэл компьютер дээр хадгалагдаж байгаа. Бүртгүүлбэл ахиц тань алга болохгүй, өөр төхөөрөмж дээрээс ч үргэлжлүүлж болно.

Кодчинд тусдаа нууц үг зохиох шаардлагагүй. Утсан дээрх Google дансаараа нэвтэрнэ: Кодчин таны нэр, имэйл хаягийг л харна. Нууц үгийг тань харахгүй.

Бүртгүүлэхийн өмнө хаягаа шалгаарай. Жинхэнэ Кодчины хаяг kodchin.com. Хайлтын дээд талд «Зар» гэсэн хуурамч сайт гарч магадгүй.

Энэ дасгалд Google-ийн оронд дасгалын «Шуудан»-гаар нэвтэрнэ.

Бүртгэл хэрэггүй. Таны ахиц зөвхөн энэ төхөөрөмж дээр хадгалагдана.